Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Хүүхэд хамгааллын тухай хууль"-ийг хэлэлцсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв. Тодруулбал,
"Хүүхэд хамгааллын зайлшгүй үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдтэй тулж ажиллах үйлчилгээг төрөөс үзүүлдэг. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчин буюу эцэг, эх, асран хамгаалагч, хамтран амьдрагчдын зүгээс үйлдэгддэг. 23 орчим хувь нь боловсролын байгууллага, заримдаа багш сурган хүмүүжүүлэгчид, үе тэнгийнхнээс үйлдэгддэг бол нийгмийн бусад хүчин зүйл 6,9 хувь орчим хувь байна гэж үзэж байна.
Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо огт буурахгүй байна. Жишээлбэл 2022 онд 370 болж өссөн" хэмээв.