Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БГД-ийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдийг хүлж зодсон хэргийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд


Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт багш нь хүүхдүүдийг зоддог тухай бичлэг дахин цацагдлаа. Тус цэцэрлэгт суралцаж буй хүүхдийн эцэг эх энэ талаар хэвлэл мэдээлэлд хандахдаа хоёр багш хүүхдүүдийг 2-3 цаг уяагаар хүлж, зоддог тухай хэлж, бичлэгийг нь дэлгээд байгаа юм. Хоёр настай хүүхдүүдийг ийн хүлж, зодож байгаа нь хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байна. Мөн тухайн цэцэрлэгийн фэйсбүүк группт эцэг эхчүүд "Хүүхэд зодож хүлдэг та нарыг хөлөө хүрэх газар явна" , "Хүүхэд зоддог багш нараа халаач" гэж бухимдсан сэтгэгдэл үлдээжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хэргийг шалгаж байна" гэв.

Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус цэцэрлэгийн соробан сампингийн багш хүүхдүүдийг жил гаруйн турш зоддог байсныг илрүүлж улмаар олон нийтийн дургүйцлыг төрүүлээд байв. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч нь "камерыг өдөр бүр хянах зав байгаагүй" гэх тайлбар өгөхдөө тус багшийн сургалтын үйл ажиллагааг нь зогсоосон гэх хариулт өгч байлаа. Тухайн үед энэ асуудалд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан " Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль, цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй" гэж байр сууриа илэрхийлсэн удаатай. Мөн л сайдыг мэдээлэл хийхээс өмнө өнгөрсөн оны зургадугаар сард тус цэцэрлэгийн багш дөрвөн настай хүүхдийг удаа дараалан зодсон хэрэг нийгмийн сүлжээнд цацагдаж, улмаар тус багшид холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг.

Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрсэн бол их дээд сургуульд суралцах боломжгүй
Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрсэн бол их дээд сургуульд суралцах боломжгүй
 
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.