Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Согтуугаар жолоо барьсан үедээ хүний амь нас хохироовол бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасна“

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 41 секунд

Өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг ЗГ-т танилцуулсан. Тэгвэл гарсан шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ дөрвөн ялын сонголтоор гэмт хэрэгт тооцохоор шийдвэрлэлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 1-3 жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 450 мянгаас 2.7 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлэх өөрчлөлтийг боловсрууллаа.

Мөн ял шийтгэл эдлээд гарч ирсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, хорих ялын хэмжээ 2 жил хугацаагаар, торгууль нь нэмэгдэнэ. Зорчих эрхийг нь мөн хоёр жилээр хасна. Хэрвээ энэ үйлдлийг давтан гаргаад байвал ялын бодлого чангарна.

Тээврийн хэрэгслийг согтуурсан мансуурсан үедээ барьж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулвал 3-5 жил, хүнд гэмтэл учруулвал 5-8 жил, хүний амь нас хохироовол бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасна" гэв.

Х.Булгантуяа: Манай улсад эрсдэлт нөхцөлд амьдарч буй 14 мянган хүүхэд байна
Х.Булгантуяа: Манай улсад эрсдэлт нөхцөлд амьдарч буй 14 мянган хүүхэд байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.