Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн сурах бичгийн худалдаа үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 1 секунд

Ерөнхий боловсролын сургуульд ашиглах сурах бичгийн худалдаа үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт “Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно” гэж заасан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/390 дүгээр тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилд хэвлэгдсэн ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хүсэлтэд тулгуурлан худалдах, цахим хэлбэрээр захиалга авах, хүргэлт хийх ажлыг холбогдох хуулийн этгээдтэй хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Боловсролын ерөнхий газарт даалгасан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар нь ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хүсэлтэд тулгуурлан “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах сурах бичгийн эхийг ашиглан хэвлэн борлуулах” ажлыг хэрэгжүүлэх хүсэлтэй албан байгууллагуудыг дараах үйл ажиллагааг зохион байгуулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Үйлчилгээ үзүүлэгч нь суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хүсэлтэд тулгуурлан сурах бичиг захиалга авах, захиалгын үндсэн дээр хүргэх, түгээх ажлыг зохион байгуулна. Төрийн байгууллагатай мэдээлэл хуваалцах замаар сурах бичгийн захиалга, борлуулалт, түгээлтийг цахим системээр бүртгэлжүүлэн, шаардлагатай тайлан мэдээг гаргах ба тухайн сургууль, хэрэгжүүлэгч агентлагийн зөвшөөрсөн системтэй холболт хийн хурдан шуурхай үйлчлэх, жигд үнийн бодлого баримтлан суралцагчийг сурах бичгээр хангах зорилготой.

Оролцогч талууд: Ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, дотоодын хэвлэлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хүргэлт, тээвэр зуучийн байгууллага, боловсролын байгууллага болон бусад байгууллагууд.

Тавигдах шаардлага

Энэхүү үйлчилгээг үзүүлэгч нь дараах шаардлагыг тодорхойлж, шийдвэрлэх шийдлийг ирүүлэх. Үүнд:

1. Оролцогч талуудын хэрэгцээг бүрэн тодорхойлсон байх;

2. Сурах бичгийн ложистикийн шийдлийг үнийн хувьд зах зээлд өрсөлдөхүйц, тогтвортой, үр ашигтай байхаар шийдвэрлэсэн байх бөгөөд үнийн таатай нөхцөлийг шийдвэрлэхийн тулд хэвлэн нийтлэх байгууллагатай хамтран ажиллаж санал ирүүлэх нь давуу тал болох;

3. Сурах бичгийн эрэлтэд бэлэн байх, хяналт тавих, хүргэлтийн менежментийг үр дүнтэй шийдвэрлэлт хийж боловсруулсан байх;

4. Сурах бичиг захиалах, төлбөр төлөх /сурах бичгийг сонгох, захиалах, буцаах зэрэгт/ хялбар шийдлийг санал болгох. Цахимаар төрөл бүрийн төхөөрөмжөөр захиалах нөхцөлийг хангах бөгөөд сурах бичгийн захиалга худалдааг боловсролын байгууллагатай хамтран ажиллаж, эцсийн хэрэглэгчид хүргэх үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургуулийн “Анги удирдсан багш”-аар дамжуулан шийдвэрлэх боломжтой байх;

5. Сурах бичгийн хадгалах, зөөвөрлөх, түгээх үйл ажиллагааг хянах боломжтой байх ба эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл гэмтэх, үрэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хүргэлт, түгээлтийн мэдээллийг захиалагчид мэдээлдэг байх ба ямар сурах бичиг хэнд хүргэгдсэн мэдээллийг сервисээр бусад системтэй солилцдог байх;

6. Тээвэрлэлтийн сав баглаа боодол болон хуучин сурах бичгийг байгаль орчинд ээлтэй хувилбараар дахин ашиглах шийдлийг санал болгох;

7. Сурах бичгийн хүргэлтийг шаардлагатай хугацаанд нь /Хичээлийн улирлын эхэнд гэх мэт/ бэлэн байлгах үр ашигтай хувилбарыг боловсруулж санал болгох;

8. Сурах бичгийн агуулга, хэвлэл болон худалдаатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах, төрийн байгууллагад мэдээллийг хүргэх боломжтой байх;

9. Энэхүү үйлчилгээг үзүүлэгч нь санхүүгийн хувьд эрсдэлийг бүрэн хүлээх чадамжтай тухай нотлох;

10. Үйлчилгээ үзүүлэгчтэй 1 жилийн хугацаатай гэрээ хийх бөгөөд хичээлийн жилийн сүүлийн улиралд багтаан гэрээг дүгнэж, гэрээ үргэлжлүүлэн сунгах, цуцлах эсэхийг ажлын хэсэг шийдвэрлэх;

11. Сурах бичиг худалдан авах захиалга, түгээлтийг 2023-2024 оны хичээлийн жилийн II улирал эхлэхээс өмнө эхлэхээр тооцох;

12. Бусад асуудлыг гэрээ байгуулах үед нарийвчлан оруулна.

4. Хэвлэгдэх сурах бичигт тавигдах шаардлага:

1. Худалдах сурах бичиг нь нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичгээс ялгагддаг байна. (Жишээ нь: RFID NPC …..)

1.1. Хэвлэлт хийхдээ I-V ангийн сурах бичгийн эхний хуудас дахь “Сургуулийн номын санд олгов. “Борлуулахыг хориглоно” гэсэн заалтыг хасах, огноог тухайн жилд хэвлэсэн огноогоор бичих;

1.2. VI-XII ангийн сурах бичгийн арын хуудсанд “Төлбөртэй ашиглах сурах бичиг” гэснийг “Худалдах сурах бичиг” гэж өөрчлөн, мөнгөн дүнг бичих;

1.3. Сурах бичгийн арын хуудсанд “Хэвлэлийн эхийг “...........” ХХК-д бэлтгэж, 202.. оны “эх”-ээр, “..........” ХХК-д ..... хувь хэвлэв” гэж бичнэ.

2. Худалдан авах сурах бичгийг 2023 оны хэвлэлтээс эхлэн тооцно.

3. Сурах бичгийн агуулга тохирч байгаа нөхцөлд жил бүрийн хэвлэлт байх шаардлагагүй. (Жишээ нь: 2025 онд 2023 оны хэвлэсэн сурах бичгийг ашиглах г.м)

4. Сурах бичиг нь ерөнхий боловсролын сургуулийн номын санд ашиглаж буй номын сангийн төхөөрөмжөөр танигдан уншигдах боломжоор хэвлэгдсэн байна.

Дээрх шаардлагыг хангаж буй монгол улсын харьяалал бүхий сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.

Шалгаруулалт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Боловсролын ерөнхий газрын 2 давхрын 203 тоотод нээлттэй явагдах бөгөөд сонгон шалгаруулалтад ирүүлэх материалыг PDF хэлбэрт шилжүүлэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цагт багтаан [email protected] хаягаар хүлээж авна.

Боловсролын ерөнхий газар

Ц.Зэс-Эрдэнэ: Монгол Улсын хүүхэд хамгааллын хууль маш сул байгаа гэж хардаг
Ц.Зэс-Эрдэнэ: Монгол Улсын хүүхэд хамгааллын хууль маш сул байгаа гэж хардаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.