Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад пауэрлифтингийн ДАШТ болж байна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, 39 орны 430 орчим тамирчин шахалт, суулт, таталтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрөлд өрсөлдөж байна.

Тус тэмцээний нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан эерэг хандлагатай, эрүүл иргэнтэй болох зорилгын хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулж, монгол иргэдийг эрүүл байлгах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа Монголын пауэрлифтингийн холбооны удирдлагуудыг сайшааж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

“Holiday Inn” зочид буудлын их танхимд болж буй тус тэмцээнд 40-49, 50-59, 60-69 нас болон 70-аас дээш гэсэн насанд эрэгтэйчүүд 59-өөс +120 кг хүртэл найман жинд, эмэгтэйчүүд 42-оос +83 кг хүртэл найман жинд хүч чадлаа сорьж байгаа юм.

Тэмцээнийг олон улсын зэрэгтэй 43 шүүгч дэнсэлж байна. Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад хоёр дахь удаагаа болж буй бөгөөд анх 2018 онд болсон удаатай юм.

Малчин Б.Түмэндэмбэрэл: Чонотой ноцолдож байхдаа амьд гарах юмсан гэж бодогдоод багалзуурыг нь шахсан
Малчин Б.Түмэндэмбэрэл: Чонотой ноцолдож байхдаа амьд гарах юмсан гэж бодогдоод багалзуурыг нь шахсан
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.