Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Арсланхуяг: Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зураг нэрийг олон вэб сайтад байршуулснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд үр дүн гарах байх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Цагдаагийн ерөнхий газраас хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг, "Дорноговь аймгаас сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Онцгой байдлын газраас агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа. Хүүхэд хохирсон гэмт хэрэг гэмт үзэгдэл дотроо хамгийн эмзэг асуудал. Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрх ашгийг хэрхэн яаж хамгаалж, ямар байдлаар урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэхээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам талбай гээд бүх чиглэлд урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажилладаг. Цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа камержуулалтын асуудлын тухайд гэвэл тус аймаг камер огт байхгүй биш байгаа. Манай орны цаг уурын уур амьсгал эрс тэс учраас эвдэрч гэмтэх нь амархан. Камержуулалт муу, байгаа хэд нь шаардлага хангахгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хүндрэл учруулдаг нь үнэн. 2012-2021 онд нийт 10 мянган хяналтын камер байршуулснаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь л бүрэн ажиллаж байна. Тийм ч учраас орон нутгийг бүрэн камертай болгох тухай шаардлагуудыг удирдлагуудад нь хүргүүлдэг. Мөн бид урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэл ил тод мэдээлж, олон улсын туршлагаар веб сайтад байршуулдаг байх асуудлыг ярьж байна. Энэ нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэхэд үр нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна" гэлээ.

Х.Булгантуяа: Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэр, зурагтай нь олон нийтэд зарлана
Х.Булгантуяа: Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэр, зурагтай нь олон нийтэд зарлана
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.