Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэр, зурагтай нь олон нийтэд зарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ хамтран бага насны хүүхэд алга болсон асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХНХ-ийн сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"ХНХЯ-ны зүгээс хүүхэд хамгааллын асуудал дээр төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. ХНХЯ, ГБХЗХГ-ын зүгээс хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй.

Бидний зүгээс хүүхдийг эсэн мэнд олдоосой, эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Тиймээс аймгийн ОБГ-тай хамтран ажиллаж, нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаанд гаргасан. Улсын хэмжээн 1,2 сая хүүхэд бий. Тиймээс хүүхдийн асуудалд бүх хүн гар бие оролцох нь зүйтэй байна. Он гарснаас хойш 108 утсанд 70 мянга гаруй дуудлага ирсний 50 орчим хувь нь зорилтот бүлэг байна.

Цаашид хүчирхийллийн гэмт хэргийн хуулийн санкцыг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн бэлгийн хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдсэн нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдвол тухайн хүнийг зураг, нэртэй нь олон нийтэд зарлана" хэмээв.

Б.Дэлгэрсайхан: Охиныг эрэн хайх онгоцны зардлыг би хувиасаа гаргасан
Б.Дэлгэрсайхан: Охиныг эрэн хайх онгоцны зардлыг би хувиасаа гаргасан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд