Өнөөдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцана.
10:00 цагт: Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
14:00 цагт: Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлттэй танилцана.
10:00 цагт: Солонгосын элчин сайдын яаманд ХҮН намын хуульчид Daewoo Bus компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг тус улсын элчинд хүргүүлнэ.
11:30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д “Ард түмэн хүчтэй юу, авлигачид хүчтэй юу” асуудлаар улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.
11.40 цагт: “Буянт-Ухаа” спорт цогцолборт: “Mongolia Mining-2023” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн нээгдэнэ.
12.30-17.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Хүний эрхийн форум болно.
“Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
Сангийн яамнаас 2024 оны төсвийн төслийг эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчид манай улсын зарим үйлдвэр, ААН-ээр орж танилцана.