Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга Олимпын аварга Э.Бадар-Ууганд хууль бус үйлдлээр газар ОЛГОСОН УУ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

Өнөөдөр Монголд албан тушаалтай, эрх мэдэлтэй л бол хууль бус үйлдэл хийх, хариуцлага хүлээхгүй үлдэх нь энгийн үзэгдэл болжээ. Үүний нэг жишээ нь, Олимпын аварга Э.Бадар-Ууганы “Өөжин Мэд” эмнэлгийн газрын асуудал болоод байна. Тамирчдын нөхөн сэргээлтийн төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эмнэлэг болгосон гэх асуудал намжиж амжаагүй, иргэд одоо хүртэл эгдүүцсээр байхад Олимпын аварга Э.Бадар-Ууган хуучин Олимпын хорооны газарт дахин 15 давхар барилга барихаар болсон тухай мэдээлэл юм.

Уг барилгын зориулалтыг судалж үзвэл “Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор” буюу эмнэлгийн зориулалт бүхий цамхаг баригдах гэж буй гэнэ. Өдгөө газрын суурийг ухаж, барилгын ажлыг эхлүүлсэн нь цахим орчинд тархаж, олон хүний эсэргүүцэлтэй нүүр тулсаар. Гэтэл уг газрын зөвшөөрөл болон барилга барих зөвшөөрөл хэдийн албажсан талаар Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга хэвлэлүүдэд мэдээлэл өгчээ.

Ц.Тулга “Газар олголтыг 2018 онд 15 жилийн хугацаатай олгосон. Уг барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар 2022 онд батлагдсан. Үйлчилгээ, эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2023 оны есдүгээр сард олгогдсон” гэжээ.

Тодруулбал, тус барилгын зөвшөөрлийг Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга өөрөө олгосон бөгөөд 2023 оны 9-р сарын 13-ны БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрөл гаргасан аж. Гэтэл нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон бусад эрх бүхий албан тушаалтнууд нийслэл хотод орсон их хэмжээний борооны улмаас газар олголт хийгээд барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй хэмээн мэдээлж байсан ч албан тушаалтнууд нэгдэж, бие биедээ барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нь хамгийн их анхаарал татаж буй.

Өөрөөр хэлбэл, Ц.Тулга нь зөвшөөрөл олгохдоо Барилгын Тухай Хууль, Захиргааны Ерөнхий Хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчиж зөвшөөрөл олгосон, авилга авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж оршин суугчид шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахаар болоод байгаа аж.

Иймд аливаа газрын албан тушаалтнууд нийтийн өмчийг хувийн өмч болгон ашиглаж, эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар гарсан энэ мэт увайгүй үйлдлээс болж, энгийн иргэд хохироод үлдэх нь харамсалтай. Мөн эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөстсөн үү гэлтэй олон нийтийн талбайн газрыг нэг хүнд өгч байгаад Ц.Тулга та хариуцлага хүлээх үү...

Г.Дамдинням: Дарханы замын ажил 79 хувьтай байна. Ажил хийх ганц сарын хугацаа үлдлээ ЗТХЯ-ныхаан
Г.Дамдинням: Дарханы замын ажил 79 хувьтай байна. Ажил хийх ганц сарын хугацаа үлдлээ ЗТХЯ-ныхаан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.