Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түлш, шатахууны асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 55 секунд

ОХУ-ын Засгийн газраас дотоодын шатахууны нийлүүлэлт багасаж, үнэ өссөн тул автобензин болон дизель түлшний экспортоо түр хугацаанд хориглох шийдвэр гаргажээ. Үүнд, манайхаас гадна тус улсаас түлш, шатахуунаа экспортолдог орнууд багтаж байгаа аж.

Хэдийгээр ОХУ-аас хийх экспорт түр хугацаанд зогссон ч манай улсын автобензин, дизель түлшний нөөц хангалттай байгаа гэдэг мэдээллийг албаныхан өгсөн. Тиймээс түлш, шатахууны нөөц болон үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр 11.00 цагт мэдээлэл өгөхөөр болжээ.

Сануулахад, АИ-92 автобензин, дизель түлшний нөөц хангалттай байгаа тул шатахуун нөөцөлж хиймэл хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг албаны хүмүүс онцолсон билээ.

Сурагчдын юунаас хордсон эсэх дүгнэлт гартал 18 дугаар сургуулийг цахимаар хичээллүүлэхээр боллоо
Сурагчдын юунаас хордсон эсэх дүгнэлт гартал 18 дугаар сургуулийг цахимаар хичээллүүлэхээр боллоо
 
“Бүргэдийн баяр-2025” ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болно
“Бүргэдийн баяр-2025” ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.