Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих эдэлбэр газарт байгаа иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрчим хүчнийхээ 30 орчим хувийг импортолж авч хэрэглэж байгаа. Импортын хараат байдлаас гарах зорилготойгоор эрчим хүчний хэд хэдэн томоохон төслүүдийг Засгийн газар сүүлийн жилүүдэд ярьж хэлж, эхлэх шатандаа явж байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажил эхэлсэн. Санхүүжилт нь энэ намраас эхлэн төлөвлөгдөж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих эдэлбэр газарт хамаарсан иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгч байна" гэв.

Сингапурт сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүн цаазалжээ
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.