Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ONDO: Монголын томоохон компаниуд шинэ компаниудаа хааж боодог, хуулийн хүрээнд үйл ажиллагаанд нь саад учруулдгийг харлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

“ONDO” ХХК-ийг үндэслэлгүйгээр хууль бус зөвшөөрөл авсан зэргээр өрсөлдөгч компаниуд шүүхэд хандаж эхэлсэн. Энэхүү шүүх хуралдаан хоёр жилийн хугацаанд үргэлжилсний эцэст анхан шатны шийдвэрээр нэхэмжлэгч шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр “ONDO” ХХК ямар нэгэн хууль зөрчөөгүй, авсан бүх тусгай зөвшөөрөл нь хууль ёсны хэмээн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

Үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг “ONDO” ХХК-ий Хууль хариуцсан захирал н.Одмаа хүргэлээ. Тэрбээр,

“ONDO” ХХК харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд үндсэн тусгай зөвшөөрөл, давтамжийн тусгай зөвшөөрөл, харилцагч тусгай зөвшөөрөл, ярианы тусгай зөвшөөрөл мөн дагалдах зөвшөөрлүүдээ аваад үйл ажиллагаагаа эрхлээд явсан. Гэтэл 2021 оны наймдугаар сараас эхлээд дээр дурдсан тусгай зөвшөөрлийг хууль бус үндэслэлгүй байна зэргээр өрсөлдөгч компаниуд шүүхэд хандаж эхэлсэн. Үүнээс улбаалан зөвхөн анхан шатны шүүх шийдвэр гаргахын тулд бүтэн хоёр жилийг зарцууллаа.

Энэ хугацаанд өрсөлдөгч байгууллагууд ямар нэгэн эргэлзээ байхгүй зүйл дээр хэргийн маргаан шүүх дээр үүсгэж, түүнийгээ удаашруулан, шинээр гарж байгаа компанийн үйл ажиллагаа саад учруулж байсан. Гэсэн ч хоёр жилийн дараа шүүх хурал 8-9 цаг хуралдсаны эцэст нэхэмжлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр “ONDO” ХХК бол ямар нэгэн хууль зөрчөөгүй, авсан бүх тусгай зөвшөөрөл нь хууль ёсны гэж анхан шатны шүүх шийдвэрлэн гаргалаа” гэсэн юм.

Харин үргэлжлүүлэн “ONDO” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Ч.Анар дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,

“Бид шинэ үеийн технологи дээр хоорондоо өрсөлдөхгүйгээр Монголын томоохон аж үйлдвэрүүд хоорондоо нэгдэн нийлж, хамтдаа өсөн дэвших байтал шинэ гарж ирж байгаа компаниудыг капитал маягаар хааж боодог, хуулийн хүрээнд үйл ажилгаанд нь саад учруулдаг юм байна гэдгийг ойлгож авлаа. Энэ хугацаанд эдийн засаг, санхүү, сэтгэл зүйн хувьд олон зүйл саад учруулсан ч бид цаашдаа олон улсад хэрэглэгч биш бүтээгч улс болно гэдэг зорилгоор цаашдаа ажиллаж явна” гэлээ.

Н.Туул

Т.Аюурсайханы тансаг зэрэглэлийн гурван жүчээ ба түүний туслах, зөвлөх байсан Б.Отгонжаргал, И.Даваадорж нар ажилчдын хотхон барих тендерээс авилга авчээ
Т.Аюурсайханы тансаг зэрэглэлийн гурван жүчээ ба түүний туслах, зөвлөх байсан Б.Отгонжаргал, И.Даваадорж нар ажилчдын хотхон барих тендерээс авилга авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.