Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил ажил хэргийн нэр хүндэд халдсан учраас хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаагаа илэрхийллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Өнгөрөгч наймдугаар сард өрх толгойлсон 30 настай нэгэн эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн болов ч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан байсан талаар мөн талийгаачийн амь насыг хохироосон жолооч оршуулгын зардал хийгээд бусад мөнгөн тусламжийг үзүүлээгүй гэж ар гэрийнхэн нь Zarig.mn сайтад хандсан байдаг.

Тэгвэл өнөөдөр талийгаач С.Алунгуаг дайрч амь насыг нь хохироосон жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл хийх үеэрээ,

"Миний үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэл сэтгэл санааны хямралд орсон, тогтворгүй байгаа. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгаагаас гадна олон нийтийн сүлжээгээр явж байгаа мэдээллийг хараад маш хүнд байдалтай байгаа.

Мөн өмгөөлөгч миний биеийг үндэслэлгүйгээр гүтгэсэн учраас холбогдох хуулийн байгууллагад нь "ажил хэргийн нэр хүнд болон нэр төрд халдсан учраас шалгуулахаар" гомдлоо авч ирсэн. Үүний дараа мэдээлэл үнэн бодитой болох байх" гэлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 тохиолдол бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 тохиолдол бүртгэгджээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.