Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил: Талийгаачийн ар гэрт нь 10 сая төгрөг өгье гэсэн ч хашаа байшин, 30 сая төгрөг нэхсэн

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 57 секунд

Өнгөрөгч наймдугаар сард өрх толгойлсон 30 настай нэгэн эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн болов ч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан байсан талаар мөн талийгаачийн амь насыг хохироосон жолооч оршуулгын зардал хийгээд бусад мөнгөн тусламжийг үзүүлээгүй гэж ар гэрийнхэн нь Zarig.mn сайтад мэдээлсэн юм.

Тэгвэл өнөөдөр талийгаач С.Алунгуаг дайрч амь насыг нь хохироосон жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр харамсалтай үйл явдал болсон. Тиймээс талийгаачийн ар гэрт өмгөөлөгчийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн Зариг.мн сайтын тавьсан асуудал олны дургүйцлийг хүргэж байна.

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёсзүйн 18 дугаар зүйлд өмгөөлж байгаа үйлчлүүлэгчийн хэргийн талаарх мэдээлэл нийтэд ил болсон бол тодорхой мэдээллийг өгч болно гэж заасан байдаг. Тиймээс үүний дагуу мэдээлэл өгч байна.

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьж байгаа зүйл нь худал мэдээлэл байна. Миний үйлчлүүлэгчийг ил тодоор гүтгэсэн мэдээлэл байгаа. Миний үйлчлүүлэгчийг талийгаачийн ар гэрт оршуулгын зардал болон мөнгөн тусламж өгөөгүй гэх асуудал яригдсан.

Үйлчлүүлэгч маань зам тээврийн осол гарснаас хойш мэдээлэл нийтэд ил болох хүртэл талийгаачийн ар гэртэй байнга очиж уулзаж байсан. Ингэхдээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж, оршуулгын зардал болон хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлэх нь зөв гэж үзэн 10 сая төгрөг бэлдсэн байсан.

Мөн асран хамгаалагчид эмгэнэл илэрхийлж, үйлчлүүлэгч маань "10 сая төгрөг өгье" гэж хэлсэн ч авахгүй гэсэн. Тэгээд танд ямар санал байна гэтэл хүүхдийн тэтгэмж болон хашаа, байшин авна гэж хэлсэн. Мөн үйлчлүүлэгчийг маань дарамталж 30 сая төгрөг өгөхийг шаардсан. Одоогоор хэрэг шалгагдаж байгаа.

Талийгаач нь тухайн өдөр Фэйсбүүкийн шинэ найзуудтайгаа уулзаж, архидан согтуурч байгаад гарахдаа гарцгүй газраар зам хөндлөн гүйж, осолд орсон.

Түүнчлэн Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн ярьж байгаагаар автомашины гэрэл хагарсан. Түүнийг төл гэсэн мэдээлэл ярьсан. Яав ч ийм зүйл байж болохгүй. Хүний амь нас хохирсон байхад ийм ёсзүйгүй байна гэж байхгүй. Машины гэрэл огт хагараагүй. Баримт нь байна" гэв.

Оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих картаа цахимаар захиалдаг боллоо
Оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих картаа цахимаар захиалдаг боллоо
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.