Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд хүргэснийг үзэгчид эчнээ мэдэж буй. Тэгвэл "Аримун" продакшны шинэхэн уран бүтээл болох "Хүний ээж" уран сайхны кино ирэх есдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн бүх кино театраар гарахаар болжээ.
“Хүний ээж” киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна. Дүрүүдэд тэднээс гадна “Илд цэцэг”, “95 хувь” зэрэг киног найруулсан найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ.