Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам ирэх онд ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн авто замын бүтээн байгууллатын явцтай танилцлаа.

Энэ үеэр “Монгол зам групп” ХХК-ийн ерөнхий инженер Б.Нямдагва "ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Эл замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй таван нүхэн гарцын эхний 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр нүхэн гарцын ажлын суурь бэлэн болсон. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж буй. Мөн хэрэв газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой. Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа" гэв.

Нийслэлийн дөрвөн байршилд хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай нүхэн гарц хийж байна
Нийслэлийн дөрвөн байршилд хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай нүхэн гарц хийж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.