Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Бүгд Найрамдах Мальдив улстай визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 9 секунд

Дели хотноо энэ оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бүгд Найрамдах Мальдив Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибрахим Шахийб нар гарын үсэг зурав.

Монгол Улс Бүгд Найрамдах Мальдив Улстай 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

NAS SUMMIT: Nas Daily-гийн үүсгэн байгуулагч Нусейр Яассин ирэх жил Монголд дахин ирнэ гэв
NAS SUMMIT: Nas Daily-гийн үүсгэн байгуулагч Нусейр Яассин ирэх жил Монголд дахин ирнэ гэв
 
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй