Наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан билээ. Мөн үерээр харамсалтайгаар амиа алдсан нэг иргэний ар гэрт хоёр өрөө орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна. Үлдсэн иргэдийн байрыг тун удахгүй шийднэ гэдгийг албаныхан мэдээллээ.
Үерээр амиа алдсан нэг иргэний ар гэрт хоёр өрөө орон сууцны дэмжлэгийг үзүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.