Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурал хоёр дахь өдрөө эд мөрийн баримт шинжлэн судлахаар үргэлжилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Өчигдрийн хуралдаанаар бичгийн нотлох баримт шинжлэн судлаад завсарласан бол өнөөдөр эд мөрийн баримт шинжлэн судлахаар үргэлжилж байгаа аж.

Түүнийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татан буруутгаж буй. Тодруулбал,

"Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

ЖЮҮ ЖИЦҮ: Э.Батболд парагийн гурван удаагийн дэлхийн аварга боллоо
ЖЮҮ ЖИЦҮ: Э.Батболд парагийн гурван удаагийн дэлхийн аварга боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд