Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэгийг ХОРИХГҮЙ бөгөөд шүүхийн дараагийн шатны процесс дуустал гишүүнээс ЧӨЛӨӨЛӨХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

"Хөгжлийн банк"-ны хэрэгт гэм буруутайд тооцогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 6 жилийн хорих ял оноолоо. Мөн үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73 сая төгрөгийн хөрөнгийг хурааж, түүний хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргаад буй юм.

Тэгвэл анхан шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулан Ё.Баатарбилэгийг шууд цагдан хорьж, цаашид маргаан үүсээгүй тохиолдол шүүгчийн гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэн хорих ялыг эдлүүлэх, үгүй бол давж заалдах шатны шүүхэд маргаан үүсгэх зэрэг процессууд өрнөж болох талаар хуулийнхан хувилбар дэвшүүлж буй. Гэтэл үүний цаана хамгийн ихээр анхаарал татаж буй зүйл нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал УИХ дээр ойрын хугацаанд яаралтайгаар яригдах уу гэдэг агуулга юм.

Бид энэ асуудлаар шүүхийн байгууллагаас тодруулахад "Улсын их хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.6-д гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон; гэдэг заалтад хамаарах бөгөөд харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдлыг 3 шатны шүүхээр эцэслэгдэн албажсан хойно хүчин төгөлдөр тогтоол гарна гэж ойлгоно. Тиймээс анхан шатны шүүхээс гаргаж буй дээрх шийдвэр нь дараагийн шатны процесс өрнөх хүртэл эцсийн тогтоол гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэв Ё.Баатарбилэг 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандвал анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохгүй юм" гэв.

Товчхондоо УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг гишүүнээс нь эгүүлэн татах асуудал шүүхийн дараагийн процесс өрнөж шийдвэрүүд гарах хүртэл хөндөгдөхгүй аж.

Ё.Баатарбилэг: Надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдана
Ё.Баатарбилэг: Надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдана
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.