Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Тодруулбал,

  • Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам,
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хааж байна.

Иймд иргэд та бүхнийг шаардлагагүй бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй, машинаа аюулгүй байршилд байрлуулахыг уриалж байна. Учир нь хайрга, шороо, элс ачиж байгаа машин түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл үүсээд буй юм.

ШУУД: “Авлигал“ хэмээн нэрлэгдээд буй хорооллын асуудлаар Хотын менежер М.Баяраагаас тодруулж байна
ШУУД: “Авлигал“ хэмээн нэрлэгдээд буй хорооллын асуудлаар Хотын менежер М.Баяраагаас тодруулж байна
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг БОХХАБХ-ны даргад нэр дэвшүүлсэн ч нэрээ татсан тул М.Мандхайг сонгохыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг БОХХАБХ-ны даргад нэр дэвшүүлсэн ч нэрээ татсан тул М.Мандхайг сонгохыг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.