Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Төсвийн гүйцэтгэл үр дүнгүй байгаагийн нэг жишээг Авлигал хорооллыг тойрсон үерийн асуудал харуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын 2023.07.06.ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бид 2022 оны төсийг нэлээд өөдрөгөөр баталж өгсөн байдаг. Төсвийн гүйцэтгэлээс харахад зогссон, удаашралтай, бараг хийгдээгүй ажлууд олон байна. Яагаад гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлттэй холбоотой асуудлыг ярьж байна вэ гэхээр одоо харахад гуравхан өдрийн борооноор гэр хорооллын бохирын ус хальж, хөрснгий бохирдол ямар түвшинд хүрснийг бүгд харж байна. Гэр хорооллын бохирдсон хөрс тэр чигээрээ хотын төв рүү орж ирж байна. Хотын төвдөө үер, уснаас хамгаалах технологоо хийгээгүйгээс болоод тэр чигээрээ усанд автаж байна. Авлигал хорооллыг тойрсон энэ ус алдалтыг хар. Энэ бүхэн юу юм. Нөгөө гүйцэтгэл муутай. Тавих хяналт байхгүй, хариуцлагагүй. Хариуцлага тооцохгүй байгаа зүйлсээс шалтгаалж байна шүү дээ.

ШҮҮХ: Гэм буруутайд тооцогдсон Ё.Баатарбилэг нарын 32 хүний шүүхийн шийдвэрийг маргааш танилцуулна
ШҮҮХ: Гэм буруутайд тооцогдсон Ё.Баатарбилэг нарын 32 хүний шүүхийн шийдвэрийг маргааш танилцуулна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.