Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Гэм буруутайд тооцогдсон Ё.Баатарбилэг нарын 32 хүний шүүхийн шийдвэрийг маргааш танилцуулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байгаа. Тодруулбал, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан байдаг. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэж, шүүх хуралдаан энэ сарын 3-наас хойш үргэлжилж байна.

Улмаар 32 шүүгдэгч, дөрвөн компани, тэдгээрийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд өөрсдийн үг, саналаа хэлж дууссан тул Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн шүүхийн шийдвэрийг маргааш буюу долдугаар сарын 7-ны өдрийн 14.00 цагт танилцуулахаар болсон байна.

ШУУД: Үерийн улмаас Сэлбэ гол дагуух жижиг гүүрүүдийг СЭТЛЭХЭЭР боллоо
ШУУД: Үерийн улмаас Сэлбэ гол дагуух жижиг гүүрүүдийг СЭТЛЭХЭЭР боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд