Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни баг, 53 дугаар зөрлөгийн “58-ын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж зургаан өрхийн зургаан гэр усанд автсан тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2023.07.05/ өдрийн 06:40 цагт ОБГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход долоон өрхийн долоон гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, хоёр иргэнийг аюулгүй газарт гаргажээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, 41 дүгээр зөрлөг гэдэг газар Хараа голын ус эргээ даван үерлэж хоёр гэр усанд автсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид очиж, 04:00 цаг ажиллан нүүлгэн шилжүүлсэн байна.