Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: Тэгш барьцнаас хаялцахгүй бол барилдааны идэвхийг харгалзаж бөхийг давсанд тооцох эсэхийг Хөлийн цэцүүд шийднэ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07-р сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталжээ.

Тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтууд орсон болно.

* Барьцгүй барилдаан - 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.).

* Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан - 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)

* Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.

* Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж бөхийг давсанд тооцох эсэхийг Хөлийн цэцүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-тэй МҮБХ-ны албан ёсны www.mongolbukh.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Үерийн гамшгийн улмаас нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй 18 байршил
Үерийн гамшгийн улмаас нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй 18 байршил
 
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.