Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын орлого, хадгаламж нь нийт 2 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ХОМ-т өөрчлөлт орсон нь олны анхаарлыг татаж байна.

Түүний жилийн орлого 34 сая төгрөг байсан бол 48 сая төгрөг болж нэмэгдсэн. Харин гэр бүлийн орлого нь 67 сая төгрөг байсан бол нэг тэрбум 127 сая төгрөг болж нэмэгджээ.

Түүний авлага 4 тэрбум 912 сая төгрөг байна. Харин нэг тэрбум төгрөгийн орон сууцтай байсан бол 2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууцтай болжээ. 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Жийп болон туулах чадвар өндөр,- 1 автомашинтай. Мал аж ахуй, газар байхгүй. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 8 тэрбум, 334 сая төгрөгийн хадгаламжтай байна. Хадгаламж нь өмнө нь 6 тэрбум 905 сая төгрөг байжээ.

Нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийнэ
Нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.