Төв аймгийн Заамар сумын Тосон баг, “Гадны хүний-Овоо" гэдэг газар Туул голын усанд 1 хүн сэлэх гэж байгаад живсэн тухай дуудлага зургаадугаар сарын 29-нд аймгийн онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж, М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:10 цагт эхлүүлж анх осолдсон газар 8 удаагийн шумбалт хийж, 7 метрийн гүнээс 21:05 цагт цогцсыг олж гарган тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд сэлэх гэж байгаад живсэн иргэний цогцсыг гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.