Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайханы хэрэгт АТГ дахин шалгалтын ажиллагаа явуулж дуусаад ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан ХНХ-ын сайд Т.Аюурсайханд холбогдох хэрэгт АТГ-аас дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, Т.Аюурсайхан нь авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй. Ингэхдээ АТГ-аас түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн боловч нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр АТГ-д буцаасан байдаг. Үүний дагуу АТГ дахин шалгалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж буй нь энэ юм.

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон асуудал байхгүй
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон асуудал байхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд