Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос мордов.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жан Мушин нар үдэн мордуулав.

ҮЙЛ ЯВДАЛ: “Эрүү шүүлтгүй Монголын төлөө“ зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Эрүү шүүлтгүй Монголын төлөө“ зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг болно
 
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов  өнөөдөр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов өнөөдөр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.