Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “Нээлттэй өдөрлөг” болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 07-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээг хүргэж байна.

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

10:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “Нээлттэй өдөрлөг” болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

10:00 цагт: Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлажээ. Мөн Монгол кинонууд Каннын олон улсын кино наадамд оролцсон талаар мэдээлнэ. Утас:51-262226.

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨВ

10:00 цагт: Иргэдийг харъяалал харгалзахгүйгээр биеийн найрлага, ясны нягтрал болон цусан дахь сахрын хэмжээг тодорхойлох үзлэг, шинжилгээ оношилгоог хийнэ.

ЧИНГИС ХААН МУЗЕЙ

11:30 цагт: Саха Якутад, Зэрлэг цаа судлал, Уламжлалт анагаах ухаанаар ажилласан монгол эрдэмтэн Б.Баасансүрэнгийн “Хойд туйлын бүсэд 30 жил” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99608771, 99717977

“НОВОТЕЛ” ЗОЧИД БУУДАЛ

16:00 цагт: Сөүл хотод зохион байгуулагдсан “Korea open cheerleading championship” олон улсын бүжгийн тэмцээнд 84-р сургуулийн 4-9 ангийн тамирчид амжилттай оролцож, цом алтан медаль авсан талаар мэдээлнэ. Утас: 96686341

Энэ сарын хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох ХУВААРЬ
Энэ сарын хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох ХУВААРЬ
 
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.