Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүлийн тэжээсэн бугын элийг 2022 оны арваннэгдүгээр сард Богдхан уулын Тайны аман дахь бэлчээрийн талбайд нутагшуулсан билээ.
Бугын элийг байгальд дасах, зэрлэгээр амьдрах чадварт сурах хүртэл зургаан сарын хугацаанд Богдхан уулын Тайны аман дахь амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд бэлчээрлүүлж буй юм.
Сүүлийн үед цахим орчинд бугын элийг тэжээсэн айл руугаа явсан гэх мэдээлэл цацагдсан нь худал болохыг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас мэдээллээ.
Түүнчлэн энэ тадвугаар сард багтаан Борхүүд электрон чип суулгаж, Богдхан ууланд нутагшуулан тавихаар болжээ.