Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Урамшуулалд хамруулна“ хэмээн иргэдэд 230 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

“Фэйсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна” гэх утга бүхий зарыг байршуулан, холбогдсон иргэдийн утасны дугаарыг авч, фэйсбүүк хаяг руу нь хууль бусаар нэвтрэн, хохирогчийн нэрийг барьж, фэйсбүүкийн найзууд руу нь чат бичиж, залилан мэхэлдэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг этгээдийн үйлдсэн 230 орчим сая төгрөгийн хохиролтой, 180 орчим хэргийг илрүүлж, иргэдээс залилсан мөнгийг цахим бооцоот тааврын сайтын цахим дансанд байршуулан түүгээр дамжуулан авч, хэрэглэж байсныг тогтоон дансан дахь 60 орчим сая төгрөгийг битүүмжлэн шалгаж байна.

Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.