Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяны арга хэмжээ болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 3 секунд

Өнөөдөр буюу 2023.04.27-ны өдөр болох зарим онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт "Чанартай зам-Чансаатай засвар арчлалт" Монголын замчдын зөвлөлдөх уулзалт болно. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно Холбогдох утас: 88057167

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

08:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хэрхэн хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгчдэд танилцуулах сургалт, мэдээлэл өгөх арга хэмжээ болно. Утас: 99047909

ХОЛЛИДЭЙ ИНН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 2024-2027 онд Монгол улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлох хурал болно. Утас: 88038

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

10:00 цагт: Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилготой “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг үргэлжилнэ. Утас: 99034842

ХИЧЭЭНГҮЙ САЙД ЦЭРЭНДОРЖИЙН ГУДАМЖ

10:00 цагт: "Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяны арга хэмжээ болно. Утас: 99135626 /УИД-ын урд талд/

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ БАЙР

11:00 цагт: Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 99149240, 99084077.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Хууль эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж, "Мэдэх эрхтэй" аян өрнүүлж буй талаар “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс мэдээлэнэ. Утас: 99509057, 89041916

ХИЛ ХАМГААЛАХ ЕРЕНХИЙ ГАЗАР

11:40 цагт: Хилийн цэргийн 0288 дугаар ангид байлдааны туг, үнэмлэх гардуулах ажиллагаа болно. Ёслолд Хууль зуй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зуй дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцоно.

ЖИ МОБАЙЛ ТӨВ

12:00 цагт: БШУЯ, GUYUK метаверс хамтран зохион байгуулах "Боловсролын виртуал экспо-2023" арга хэмжээ болно. Утас: 91171118, 94000133. /Чингэлтэй Дүүрэг, 1-р хороо, Бага Тойруу, Жи Мобайл Төв/

Чөлөөт бөхийн мэргэжлийн лигт Монгол Улсаас Б.Болортуяа оролцож байна
Чөлөөт бөхийн мэргэжлийн лигт Монгол Улсаас Б.Болортуяа оролцож байна
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.