Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.04.17/ УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Энэ үеэр төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгож буйгаа зарлалаа. Энэ талаар тэрбээр "Ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг төрийн, хувийн өмч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчтайгаас үл хамааран ил болгож байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 6,178,816 га газар ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 лиценз идэвхтэй байна. Уул уурхайн салбар ил тод байвал эдийн засаг эрүүл байна. Лиценз эзэмшиж ашиглах нь гэмт хэрэг биш" гэв.