Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 55 кг-ын жинд хагас шигшээд шалгараад буй “Алдар” спорт хорооны тамирчин спортын мастер Чинболдын Отгонтуяа U23 насны ДАШТ-ий хошой хүрэл медальт эзэн орны Марина Седневатай хүч үзэж нутгийн дэвжээн дээр нь 10:0-ээр ялж, шигшээд шалгарчээ.
Ийнхүү тэрбээр өнөө орой 20:00 цагаас алтан медалийн төлөө "Токио-2020" олимпийн мөнгө, ДАШТ-ий хос хүрэл медальтай БНХАУ-ын Пан Кианутай барилдана.