Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар УИХ-ын Тамгын газраас байрны дэмжлэг авч, “МАРШАЛ ТАУН“ хотхонд байр авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын ХУД-т байрлах Маршал таун хотхоны тансаг зэрэглэлийн 250м2 орон сууцыг худалдан авсан эх үүсвэрийг тогтоохоор хуулийнхан шалгаж буй.

Тэгвэл тэрбээр дээрх үл хөдлөх хөрөнгийг ямар эх үүсвэрээр авсан талаар ярихдаа “Хуучин байраа зарсан. Дээр нь нэмээд УИХ-ын тамгын газраас хөдөөгөөс орж ирсэн гишүүдэд байрны тодорхой дэмжлэг өгдөг юм. Түүнийг нь авсан. Дээр нь нэмээд цалингийн орлого, цалингийн хуримтлал зэргээ нийлүүлж байгаад худалдаж авсан” гэв.

Ташрамд мэдээлэхэд, Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Н.Наранбаатарын хамаарал бүхий 16 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тухай өчигдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлсэн юм.

ШҮҮХ: С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ч тухайн тамга С.Эрдэнэд бус АН-д олгосон тамга тул маргах эрхгүй
ШҮҮХ: С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ч тухайн тамга С.Эрдэнэд бус АН-д олгосон тамга тул маргах эрхгүй
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.