Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн багш 2 настай хүүхдийг “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зоджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 4 секунд

Прокурорын байгууллага 2023 оны гуравдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 441 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүлжээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 20 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

-Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар “Өрнүүн Тулга” ХХК-д,

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэд хоорондоо маргалдаж, иргэн Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар тус дүүрэг дэх Цагдаагийн газарт,

-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш Г нь 2 настай Б-г “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар тус сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нүүрс, зэсний хоёр том бүлэглэлтэй болсон байна. Зарим төрийн албан хаагч нар архи хундагалаад зогсдог нөхцөл рүү орсон байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нүүрс, зэсний хоёр том бүлэглэлтэй болсон байна. Зарим төрийн албан хаагч нар архи хундагалаад зогсдог нөхцөл рүү орсон байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.