Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нүүрс, зэсний хоёр том бүлэглэлтэй болсон байна. Зарим төрийн албан хаагч нар архи хундагалаад зогсдог нөхцөл рүү орсон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцууллаа.

Төгсөлд нь тэрбээр "Шулуухан хэлэхэд Монгол Улс нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь худалдаж авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалдаг хэсэг нөхдүүд гарч ирсэн байна. Энэ нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн байна. Ордонд шийдвэр гаргадаг биш. Ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг. Зарим төрийн алба хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм л нөхцөл байдал руу Монгол Улс халтирч орсон байна.

Монгол Улс цааш явна гэвэл нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй. Сая тавантолгой дээр гарсан багц арга хэмжээтэй холбоотой та бүхэн эдийн засагт гарч байгаа мэдээллүүдийг харьцуулаад хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одооч байна.

Г.Тэмүүлэн: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй
Г.Тэмүүлэн: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.