Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байна. Тодруулбал, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Засгийн газраас 4 хувийн хүүтэй гаргасан үнэт цаасыг Худалдаа хөгжлийн банк 11 хувийн хүүтэй дамжуулан зээлдүүлж 25 тэрбум төгрөгийг ашиг дундаас нь олсон" гэлээ.