Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: “Алтантариа“ ХХК-ийг хэрэглэгчийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн гэж үзэн 20 сая төгрөгөөр торгосон байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

ШӨХТГ-аас "Алтантариа" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон. Гэтэл өнөөдөр тус компанийн захирал П.Цэнгүүн гурилынхаа үнийг 20 төгрөгөөр нэмж буйгаа мэдэгдсэн. Тиймээс энэ асуудлаар ШӨХТГ-ын Олон нийт хамтын ажиллагааны газрын дарга н.Батбаатараас тодрууллаа.

-"Алтан тариа" ХХК-д хэзээ хяналт шалгалт хийж торгууль ногдуулсан бэ?

-Гурилын компаниуд өнгөрсөн онд хэд хэдэн удаа үнээ нэмсэн. Үүнд манай байгууллагаас шалгалт хийж зөрчлийн хэрэг үүсгэсэн. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 15-нд гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн тухай хуулийн 12.1.10 буюу “Хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэн, хуулийн дагуу 20 сая төгрөгөөр "Алтан тариа" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон.

-Тухайн компанийн захирал ШӨХТГ-т торгуулсан тул гурилын үнээ 20 төгрөгөөр нэмж байна гэж мэдэгдлээ. Энэ асуудалд яаж анхаарах вэ?

-Үүнийг тухайн хүн үзэл бодлоо илэрхийллээ гэж харж байна. Албан ёсоор үнээ нэмж байна гэсэн мэдэгдэл манайд ирээгүй. Торгууль тавьсан үндэслэлийг хуулийн дагуу юу, үгүй юу гэдгийг шүүх л шийдвэрлэнэ.

-Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гэдгийн цаана хэдэн төгрөгөөр үнээ нэмсэн байсан бэ?

-Зөрчлийн хэрэг нээгдээд хяналт явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Зах зээлийн судалгаа зэргээс шалтгаалж дүгнэнэ. Мөн давхар прокурорын хяналтад явагддаг асуудал.

-Гурилын компанитай холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдол хэр их ирдэг вэ. Мөн "Алтан тариа" ХХК-ийн хувьд энэ анхны тохиолдол уу?

-Хэрэглэгчдийн зүгээс гомдол, санал байнга ирдэг. Гэхдээ "Алтан тариа" ХХК-тай холбоотой бүртгэсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө чиг үүргийнхээ хүрээнд асуудлыг шалгаад тухай дор нь мэдэгдээд явна. Манайхаас гарсан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл тухайн компани юм уу хариуцагч шүүхэд хандан шийдэж болно.

Монголын хүүхдийн зуны спортын VII наадмын бүртгэл энэ сарын 30-нд дуусна
Монголын хүүхдийн зуны спортын VII наадмын бүртгэл энэ сарын 30-нд дуусна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.