Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг "Музейн нээлттэй өдөр" болгон зарладаг. Тэгвэл "Чингис хаан" үндэсний музей зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ гэж мэдээлж байсан бол өчигдрөөс бүх иргэнд цагийн хуваарийн дагуу үнэгүй үйлчлэхээр болсон.
Үүнтэй холбоотойгоор тус музейн ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарыг www.ticket.mn -ээс онлайнаар урьдчилан захиалж авах аж. Онлайн захиалга гуравдугаар 3-ны буюу өнөөдөр 17:00 цагаас хойш эхэлнэ.
Урьдчилан захиалга өгөөгүй иргэдэд үйлчлэх боломжгүй. Чингис хаан Үндэсний музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарын тоо хязгаартай. Нэг хүн нэг л тасалбар захиалах боломжтой аж.
Д.Даваахүү