Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Рагчаадорж: Гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд “Оюутан цэрэг“-ийн онолын сургалтад орох эрхтэй болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн талаар БХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурандаа С.Рагчаадорж “Оюутан цэрэг 2023” сургалтын бүртгэл гуравдугаар сарын 6-наас эхэлж, гуравдугаар сарын 10-ны өдрийн 17.00 цагт хаагдана. Шалгуур хангасан оюутнууд энэ сарын 14-ний өдрөөс харьяа дүүргийнхээ цэргийн штабууд дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах юм.

Оюутнууд гурван шатны сонгон шалгаруулалтад оролцоно. Тэнцсэн оюутнууд "Оюутан цэрэг" сургалтын онолын сургалтад орох эрхээ олж авна. Онолын сургалт нь хоёр сарын хугацаатай буюу амралтын өдрүүдэд хоёр сарын хугацаанд явагдана. Тодруулбал, зургаадугаар сарын 15-наас эхлээд хоёр сарын хугацаатай хээрийн дадлага сургуульдаа гарна. Хээрийн дадлага сургууль дууссаны дараа цэргийн тангараг өргөснөөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийг бүрэн хангалаа хэмээн үзнэ" гэлээ.

Оюутан цэрэгт элсэх журмын дагуу:

  • Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх гэсэн шаардлага тавигдаж байна.

Одоогоор “Оюутан цэрэг 2023” хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан нэгдүгээр дамжааны 4887 оюутны оюутны мэдээлэл ирээд байгаа аж.

Д.Даваахүү

Хувийн таксины жолооч нар автобусны зогсоолд давхар зогсож түгжрэл үүсгэдэг байдлыг болиулах чиглэл өглөө
Хувийн таксины жолооч нар автобусны зогсоолд давхар зогсож түгжрэл үүсгэдэг байдлыг болиулах чиглэл өглөө
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.