Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Нүүрсний гэх хэрэгт 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогдож байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Хэргийг шалгах явцад нийт 17 яллагдагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсанаас 8 яллагдагч цагдан хоригдож байна. Мөн улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа гаргах арга хэмжээг 26 яллагдагчид авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас 93 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банк дахь зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон" гэв.

“Ажнай“ Д.Бат-Эрдэнийг ЯЛЛАГДАГЧААР татан шалгаж байна
“Ажнай“ Д.Бат-Эрдэнийг ЯЛЛАГДАГЧААР татан шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.