Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татан шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

No description available.Нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татсанаа АТГ-аас танилцуулсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт яллагдагчаар татагдсан. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 22.3.1 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож бусдад хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татжээ.

Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх үндэслэлээр ЯЛЛАГДАГЧААР татжээ
Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх үндэслэлээр ЯЛЛАГДАГЧААР татжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.