Нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Шалгалтын явцад 143 объектод, хүний эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 408 удаа, 925 хүнээс мэдүүлэг авсан.
Өнгөрсөн хугацаанд 78 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэлээр яллагдагчаар татсан" гэлээ.