Cар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас хоёрдугаар сарын 24-ний өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажилласан.
Дээрх хугацаанд цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 20-ны 05.00 цагаас мөн оны хоёрдугаар сарын 23-ны 05.00 цаг хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн 4820, гамшиг осол, гал түймрийн 35, эмнэлгийн яаралтай тусламжийн 3619 нийт 8474 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 102 утсанд иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн 3299, зам тээврийн ослын 999 дуудлага, мэдээллийг шийдвэрлэн ажиллажээ.