Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлаар үйлчлүүлж байсан 32 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан. Эл хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалтын ажиллагааг явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсан үедээ хоолойг нь боож амийг нь хөнөгөөд хэргийн газраас зугтсан байсан. Гэмт этгээдийг шуурхай илрүүлэн дайчлан баривчлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан" гэв.
Г.Мөнхбаяр: Зочид буудлын өрөөнд 32 настай эмэгтэйн амийг хохироогоод зугтсан этгээдийг баривчилсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.