Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлчүүдийн хандивласан 10 гэрийг Туркиш Эйрлайнс компанийн нислэгээр илгээлээ

Огноо
Унших
2 минут 12 секунд

Турк улсад болсон газар хөдлөлтийн нөхцөл байдалтай холбогдуулан НИТХ, НЗДТГ, нийслэлийн есөн дүүрэг болон нутгийн захиргааны байгууллагууд хамтран 35 монгол гэр, 15 асар майхныг хандивлахаар болсон. Өнөөдөр хандивын аяны эхний хэсэг болох 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээлээ. Улмаар тусламжийн бараа, материалыг Туркийн иргэний агаарын тээврийн Туркиш эйрлайнс компанийн өнөөдрийн нислэгээр илгээж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон ессөн дүүргийн хэмжээнд хамтран 35 гэр, 15 асар майхныг хандивлахаар болсон. Тэгвэл каргонд багтах хэмжээгээр нь өнөөдөр арван иж бүрэн монгол гэрийг Элчин сайдын яам, нисэх онгоцны буудалд хүргэн өгч байна. Турк улсын нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн улс орнууд болоод Монгол Улсын Засгийн газар болон бусад байгууллагууд ч санаа зовинож, анхаарал хандуулж байгаа. Төв талбайд Төрийн бус байгууллагуудтай уулзаж, олон хүрээллийг хамарч тусламжийн зүйлсээ нэгтгэж нэгдэх хүсэлтийг тавьсан. Үүний дагуу Төв талбайд хандив тусламжийн үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн захиргааны байгууллагууд өөр өөрсдийн шугамаар оролцож байна" гэлээ.

Элчин сайд Зафер Атеш “...Хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хэрхэн хуваариахыг манай улсын холбогдох албаныхан шийдэж байгаа. Тусламжийн бараа материал Монголын аврах багийнхны үүрэг гүйцэтгэж буй Хатая муж руу хүргэгдэх талаар миний бие анхаарах болно…” гэлээ.

Нийслэлээс “One team” төрийн бус байгууллагуудын нэгдэлтэй хамтран Төв талбайд зохион байгуулж буй тусламжийн аян энэ ням гараг хүртэл үргэлжлэх юм.

Н.Наранчимэг: Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар нийт 608 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос ердөө 64 нь эмэгтэйчүүд байжээ
Н.Наранчимэг: Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар нийт 608 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос ердөө 64 нь эмэгтэйчүүд байжээ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.