“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо Улаанбаатар Чуулгын байранд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар оролцох ёстой. Гэвч одоогийн байдлаар ирээгүй байгаа тул хуралдаанд оролцогчдын зүгээс яллагдагч нарыг бүгдийг нь урьдчилсан хэлэлцүүлэгт орох санал гаргаж байна гэлээ.
Харин шүүгчийн зүгээс "Хуулинд яллагдагч нар заавал оролцох албагүй гэж заасан. Тиймээс зарим яллагдагч нар эрхийнхээ дагуу өнөөдрийн хуралдаанд ирээгүй" гэх тайлбарыг өглөө.
Гэвч хуралдаанд оролцогчдын зүгээс ирц дээрээ анхаарах ёстойг дахин сануулж байв.
Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тус хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гарсан хүсэлтийн дагуу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гаргасан бол Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр огт гарахгүй бөгөөд хэлэлцүүлэгт нийт 257 оролцогч оролцож байгаа юм байна.