Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “ХБ зээлдэгчийн барьцаа хөрөнгийг мэргэшсэн биш эдийн засагчаар үнэлүүлж, ББСБ-д чанаргүй зээлтэй байхад нь зээл олгосон“

Огноо
Унших
0 минут 52 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна.

Хөгжлийн банканд 2018 онд Монголбанкнаас хийсэн хяналт шалгалтаар хэд хэдэн дүгнэлт гарч байсан аж. Шалгалтын дүнд дурдсанаар Хөгжлийн банк нь зээлдэгчээс аудитлагдсан санхүүгийн тайланг авдаггүй, барьцаа хөрөнгийг мэргэшсэн биш эдийн засагч үнэлж, зээлдэгч болон түүнтэй холбогдох этгээд бусад ББСБ-д чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад зээл олгосон гэжээ. Түүнчлэн олгосон зээлийн зарцуулалт болон төслийн гүйцэтгэлтэй холбоотой хяналт сул байгааг анхааруулж байжээ.

СОНСГОЛ: ХБ 2011 онд 602.2 тэрбум, 2012 онд 5.7 тэрбум, 2016 онд 191.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан 
СОНСГОЛ: ХБ 2011 онд 602.2 тэрбум, 2012 онд 5.7 тэрбум, 2016 онд 191.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан 
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.